Статья: Хорчин монголчуудын төрлийн тогтолцоонд гарсан зарим өөрчлөлтийн тухай (Өвөр Монголын Тунляо хотын хорчин зүүн гарын дунд хошууны Шибахуа балгасны Баянтариа гацааны жишээгээр) (2024)

Читать онлайн

Энэхүү өгүүллийг зохиогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Шибахуа балгасны Баянтариа гацаанд 2015-2017 онд хийсэн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан туурвилаа. Тус өгүүлэлд ӨМӨЗО-ны зүүн хэсэгт орших тариалангийн аж ахуй эрхлэх, хятад соёлын нөлөө нэлээдгүй хүртсэн хорчин монголчуудын ураг төрлийн тогтолцоо хийгээд төрөл садны дуудлагын өөрчлөлтийн тухай өгүүлэх болно. Удам угсаа, ураг төрлийн тогтолцоо нь тодорхойлоход маш хэцүү тул маш сонирхолтой судалгааны объект юм. Материалыг хамгийн албан ёсны тайлбараар системчлэх нь илүү алс холын ирээдүйн асуудал юм. Зохиогч энэ удаад судлаачдын дүгнэсэн ураг төрлийн тогтолцооны утга учир, чадамжийн тухай гурван талт дүгнэлт (1. Харьяалах ай; 2. Эрх ашиг, үүрэг хариуцлага; 3. Үйл ажиллагаа)-ийн харьяалах ай (нэрийдэл болон хуваарилалтын аргыг бүрэлдүүлж, хүмүүсийн орчин тойрноо биечлэн ойлгох болон ойлгоход ойлгогдохууны загвар болдог)- н асуудлыг хорчин монголчуудын жишээн дээр шинжлэхийг оролдов. Тус өгүүллийг уншигч хэн бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс XX зууны эхэн хагасын Өвөр монголын цахрын ураг төрлийн тогтолцооны схем зургийг өнөөгийн хорчины ураг төрлийн тогтолцооны схемтэй зэрэгцүүлэн оруулав.

Ключевые фразы: хорчин монгол, тариалах орон, төрөл садан, ураг төрлийн тогтолцоо, хувиралт
Автор (ы): Хуягт Ч. Мөнхтөр
Журнал: «NOMADIC CIVILIZATION: HISTORICAL RESEARCH» (КОЧЕВАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ИСТОРИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ)

Предпросмотр статьи

Идентификаторы и классификаторы

SCI
История
УДК
39. Этнография. Нравы. Обычаи. Жизнь народа. Фольклора
Префикс DOI
10.53315/2782-3377-2024-4-3-51-61
Для цитирования:
ХУЯГТ Ч. М. ХОРЧИН МОНГОЛЧУУДЫН ТӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ГАРСАН ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ (ӨВӨР МОНГОЛЫН ТУНЛЯО ХОТЫН ХОРЧИН ЗҮҮН ГАРЫН ДУНД ХОШУУНЫ ШИБАХУА БАЛГАСНЫ БАЯНТАРИА ГАЦААНЫ ЖИШЭЭГЭЭР) // «NOMADIC CIVILIZATION: HISTORICAL RESEARCH» (КОЧЕВАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ИСТОРИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ). 2024. ТОМ 4, №3
Текстовый фрагмент статьи