Архив статей

Хорчин монголчуудын төрлийн тогтолцоонд гарсан зарим өөрчлөлтийн тухай (Өвөр Монголын Тунляо хотын хорчин зүүн гарын дунд хошууны Шибахуа балгасны Баянтариа гацааны жишээгээр) (2024)
Выпуск: Том 4, №3 (2024)
Авторы: Хуягт Ч. Мөнхтөр

Энэхүү өгүүллийг зохиогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Шибахуа балгасны Баянтариа гацаанд 2015-2017 онд хийсэн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан туурвилаа. Тус өгүүлэлд ӨМӨЗО-ны зүүн хэсэгт орших тариалангийн аж ахуй эрхлэх, хятад соёлын нөлөө нэлээдгүй хүртсэн хорчин монголчуудын ураг төрлийн тогтолцоо хийгээд төрөл садны дуудлагын өөрчлөлтийн тухай өгүүлэх болно. Удам угсаа, ураг төрлийн тогтолцоо нь тодорхойлоход маш хэцүү тул маш сонирхолтой судалгааны объект юм. Материалыг хамгийн албан ёсны тайлбараар системчлэх нь илүү алс холын ирээдүйн асуудал юм. Зохиогч энэ удаад судлаачдын дүгнэсэн ураг төрлийн тогтолцооны утга учир, чадамжийн тухай гурван талт дүгнэлт (1. Харьяалах ай; 2. Эрх ашиг, үүрэг хариуцлага; 3. Үйл ажиллагаа)-ийн харьяалах ай (нэрийдэл болон хуваарилалтын аргыг бүрэлдүүлж, хүмүүсийн орчин тойрноо биечлэн ойлгох болон ойлгоход ойлгогдохууны загвар болдог)- н асуудлыг хорчин монголчуудын жишээн дээр шинжлэхийг оролдов. Тус өгүүллийг уншигч хэн бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс XX зууны эхэн хагасын Өвөр монголын цахрын ураг төрлийн тогтолцооны схем зургийг өнөөгийн хорчины ураг төрлийн тогтолцооны схемтэй зэрэгцүүлэн оруулав.

Сохранить в закладках