Читать онлайн

Намтар бол Төвдийн оюун санааны утга зохиолын төрөл зүйл бөгөөд Дарма (заах) зам дээр ахиц дэвшлийн тухай өгүүлдэг. Оюун санааны намтар буюу агиографи бөгөөд нампар тарпа (Tib)-аас товчилсон нэр юм: རྣམ་ པར་ ཐར་ པ་, rnam par thar pa), энэ нь шууд утгаараа ‘бүрэн чөлөөлөлт’ гэсэн утгатай. Монголчуудын төвөд хэлт утга зохиолын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолчдын нэг нь Халхын Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Баян овоо хийдийн лам, Шар цорж хэмээн олноо алдаршсан Дагважанцан (1855-1927) юм. Шар цоржийн бие даасан намтар гэж үгүй бололтой. Бид түүний бичсэн зан үйлийн ном зохиолыг хараахан олж чадаагүй хэдий ч тэрбээр төвөд хэлээр шүлэглэн бичсэн Монголын 8 богдын 9 намтар, солдэв болоод монгол хэлээр бичсэн Шударга дөлгөөн хааны зохиосон шүлэг маани зэрэг зохиолыг бичсэн нь тодорхой болоод байна. Судалгааны сэдвийн ач холбогдол нь Монголын бурханы шашны түүхэнд ул мөрөө үлдээсэн Дагважанцангийн намтрыг судлах шаардлагатай байгаатай холбоотой юм. Энэ асуудлыг шийдэх нь Монгол дахь шашны болон түүхэн үйл явцыг ойлгоход чухал ач холбогдолтой.

Ключевые фразы: шар цорж, монголын төвөд хэлт утга зохиол, намтар зохиол
Автор (ы): Наранцэцэг Д.
Журнал: «NOMADIC CIVILIZATION: HISTORICAL RESEARCH» (КОЧЕВАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ИСТОРИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ)

Предпросмотр статьи

Идентификаторы и классификаторы

SCI
История
УДК
930.85. История цивилизации. История культуры
Префикс DOI
10.53315/2782-3377-2025-5-3-48-58
Для цитирования:
НАРАНЦЭЦЭГ Д. ШАР ЦОРЖИЙН НАМТАР БҮТЭЭЛИЙГ СҮВЭГЧЛЭХҮЙ // «NOMADIC CIVILIZATION: HISTORICAL RESEARCH» (КОЧЕВАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ИСТОРИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ). 2025. ТОМ 5, №3
Текстовый фрагмент статьи