Статья: Монголын үндэсний радио, телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн хөгжил, уран зохиолын ур чадварын асуудал (2025)

Читать онлайн

Монголын үндэсний өв уламжлал, соёл, зан заншлыг харуулсан нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж, жилийн турш бодлогоор тасралтгүй хийх, нэн ялангуяа нүүдэлчин ахуй, малчдын амьдралын хэвшлийг харуулсан нэвтрүүлгийг байнга бэлтгэхэд бүх телевизийн удирдлага анхаарах цаг нь болжээ. Өнөөдөр Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа олон телевизүүд хөтөлбөрөө үзэгчдийг татах сонирхолтой нэвтрүүлгүүдээр баяжуулахын тулд гадны нэвтрүүлгийг худалдан авч орчуулж хүргэх, аль эсвэл форматыг хууль ёсных нь дагуу аль эсвэл хулгайгаар хуулбарлан, дуурайн хийх тохиолдол их болжээ. Зугаа цэнгээнт нэвтрүүлгийн нийлүүлэлтийг харвал монголд үйлдвэрлэсэн нэвтрүүлэг талаас илүү хувийг эзлэж байна. Монгол улсад телевиз үүсэж хөгжсөнөөс хойш хөтөлбөрийн бүтцийн ангилалыг янз бүрийн түвшинд хийж ирсэн. Тухайлбал, телевизийн захиргаа, программ төлөвлөлт хариуцсан нэгж, хэсэг, тодорхой зорилго чиглэлтэй судалгаа, шинжилгээний хүрээнд эсвэл оюутны курс, дипломын хэмжээнд гэх мэт. Ийнхүү Телевизийн хөтөлбөрийн бүтцийг ангилахдаа эхний ээлжинд нэвтрүүлгийн чиглэлийг гол шалгуур болгон ангилж иржээ. Тухайлбал: ШУА-ийн ФСЭХүрээлэн, МРТУХ хамтран 1989 онд “Телевиз -үзэгч” сэдэвт социологийн судалгааны Хөтөлбөрийн бүтэц, сэдэв хэмээх III бүлэгт ”… Монгол телевизийн хөтөлбөрийн бүтэц нь үндсэндээ Мэдээлэл (15 % орчим), Ухуулга-сурталчилгаа (9 % орчим), Залуучууд (9 %), Хүүхэд (9 % орчим), Спорт (7 % орчим), Соёл урлаг (7 % ), Хөгжим (8 %), Кино (38 %) нэвтрүүлгээс бүрддэг ба хөтөлбөрийн бүтцэд эзлэх хувийн жингээрээ кино программ хамгийн өндөр, мэдээлэл, залуучууд, хүүхдийн нэвтрүүлгүүд бусад нэвтрүүлгээсээ арай өндөр хувьтай байдаг ажээ” хэмээн хөтөлбөрийн бүтэц, түүнд нэвтрүүлгүүдийн эзлэх хувийн жингийн хэмжээг 1989 оны эхний хагас жилийн нэвтрүүлгийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн дүнд түшиглэн ангилсан байдаг.

Ключевые фразы: цэнгээнт нэвтрүүлэг, ур чадвар, хөтөлбөр
Автор (ы): Suriga .
Журнал: «NOMADIC CIVILIZATION: HISTORICAL RESEARCH» (КОЧЕВАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ИСТОРИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ)

Предпросмотр статьи

Идентификаторы и классификаторы

SCI
История
УДК
930.85. История цивилизации. История культуры
Префикс DOI
10.53315/2782-3377-2025-5-1-33-38
Для цитирования:
SURIGA . МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛГИЙН ХӨГЖИЛ, УРАН ЗОХИОЛЫН УР ЧАДВАРЫН АСУУДАЛ // «NOMADIC CIVILIZATION: HISTORICAL RESEARCH» (КОЧЕВАЯ ЦИВИЛИЗАЦИЯ: ИСТОРИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ). 2025. ТОМ 5, №1
Текстовый фрагмент статьи