Архив статей

Монголын эртний уран зохиол дахь байгаль, экологийн сэдвийн уламжлал (2025)
Выпуск: Том 5, №1 (2025)
Авторы: Wurigamala .

Зохиогч уг нийтлэлдээ туулийн зохиол, сайн сайхны ерөөл, магтаал, шүлгийн тодорхой жишээн дээр үндэслэн байгаль хамгаалал, экологийн сэдэвт монгол ардын аман зохиол, орчин үеийн яруу найргийн бүтээлийн ангилалыг толилуулжээ. Уул, мод газар дэлхий хөндөж мод огтлох, ургамлын үндэс сүйтгэх, амьтныг ихээр агнах, үүр ноохойг эвдэх зэргээр хилэгнүүлбэл савдаг уурлана, гол ус бохирдуулвал лус хилэгнэнэ гэх мэт номлол сургаал нь Монгол аман зохиолд төлөвшсөн байдаг. Өдгөө ч Монгол хүмүүст байгаль эхтэйгээ хэрхэн зүй зохистой харьцах үндсэн зарчим, чиг шугамыг тогтоож ард түмний дунд байгалиа дээдлэх, хайрлах, хамгаалах үзэл санаа энэ хэлбэрээр өнөө хүртэл оршин тогтнож байгаа билээ. Монголын эртний уран зохиолд эх дэлхий, уул, ус, тэнгэр газар, ургамал ногоо, ан амьтанг магтан дуулж, хайрлан хамгаалж ирсэн үзэл санаа маш их байдаг. Магтаал ерөөл, үлгэр домог, туульс зохиол, шүлэг яруу найрагт байгаль дэлхий, уул ус, ургамал ногоогоо хүндлэн дээдлэж, магтан биширсэн хэсэг гарах нь түгээмэл аж. Энэ нь хойч үедээ ан амьтнаа хайрлан хамгаалах, уул усаа “эзэнтэй”, “амьд” хэмээн дээдлэн онгон дагшинаар нь хадгалан хамгаалж ирэхэд их нөлөө үзүүлжээ. Өдгөө нь энэ үзэл санаа, уламжлал хэвээр байгаа бөгөөд Монголчууд бидний байгаль хамгаалах ойлголт мэдлэгийг гол суурь болж ирсэн байна.

Сохранить в закладках